Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 36:6-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэр хорон муу хүмүүсийг амьд үлдээдэггүй,харин дарлагдагсдад шударга ёсыг өгдөг.

7. Тэрээр шударга зөв нэгнээс мэлмийгээ салгадаггүй.Харин сэнтий дэх хаадтай Тэрээртэднийг үүрд залсан бөгөөд тэд өргөмжлөгдсөн.

8. Хэрэв тэд дөнгөнд хүлэгдэж,зовлонгийн урхинд баригдсан бол,

9. тэгэхэд Тэрээр тэдэнд өөрсдийнх нь ажил болонтэд өөрсдийгөө өргөмжилсөн тэдний нүгэл хилэнцийг мэдүүлж өгдөг.

10. Тэрээр тэдний чихийг заавар тушаалуудад нээж,тэднийг бузар муугаас эргэхийг тушаадаг.

11. Хэрэв тэд сонсоод үйлчилбэлтэд өөрсдийн өдрүүдээ амжилт цэцэглэлд,жилүүдээ таашаал дунд өнгөрөөх болно.

12. Харин тэд сонсохгүй аваасилдэнд мөхөж, мэдлэггүйгээр үхэх болно.

13. Харин зүрхэндээ бурхангүй хүмүүс уур хилэнг нөөцөлдөг.Тэрээр тэднийг хүлэх үед тэд тусламж эрэн хашхирдаггүй.

14. Тэд залуугаараа үхэж,тэдний амьдрал шүтээний янхнуудын дунд байдаг.

15. Тэрээр зовогсдыг зовлон дотор нь аварч,дарлал дотор чихийг нь нээдэг.

16. Тэгээд Тэрээр чамайг ч зовлонгийн амнаас шахалт байхгүй өргөн уудам газар уруу гаргахсан.Чиний ширээн дээр тавигдсан юмс нь ч өөхлөг байхсан.

17. Харин чи хорон муугийн шийтгэлээр дүүрэн байсан.Шийтгэл болон шударга ёс чамайг барьж авдаг.

18. Уур хилэн жигшүүлтэл чамайг уруу татаг.Чиний төлөөсийн агуу байдал чамайг эргүүлэхийг бүү зөвшөөр.

бүрэн бүлгийг уншина уу Иов 36