Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 36:28-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Үүнийг үүлс доош асгадаг бөгөөдтэдгээр нь хүн дээр бялхмаар дусалдаг.

29. Үүлсийн тархахыг хийгээд Түүний оршихуйн нижигнэх дуугхэн нэгэн ойлгож чаддаг уу?

30. Үзэгтүн, Тэр Өөрийн аянгыг эргэн тойрондоо цацрааж,далай тэнгисийн гүнийг ч бүрхдэг.

31. Учир нь эдгээрээрээ Тэрээр хүмүүсийг шийтгэдэг.Тэрээр хоол хүнсийг ч элбэг хангалуунаар өгдөг.

32. Тэрээр аянгаар мутраа бүрхэн,байг ниргэхийг түүндээ тушаадаг.

33. Дуу чимээ нь Түүний оршихуйг илэрхийлдэг.Мал сүрэг ч хүртэл юу болж буйг мэдэрдэг билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 36