Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 36:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэрээр тэдний чихийг заавар тушаалуудад нээж,тэднийг бузар муугаас эргэхийг тушаадаг.

11. Хэрэв тэд сонсоод үйлчилбэлтэд өөрсдийн өдрүүдээ амжилт цэцэглэлд,жилүүдээ таашаал дунд өнгөрөөх болно.

12. Харин тэд сонсохгүй аваасилдэнд мөхөж, мэдлэггүйгээр үхэх болно.

13. Харин зүрхэндээ бурхангүй хүмүүс уур хилэнг нөөцөлдөг.Тэрээр тэднийг хүлэх үед тэд тусламж эрэн хашхирдаггүй.

14. Тэд залуугаараа үхэж,тэдний амьдрал шүтээний янхнуудын дунд байдаг.

15. Тэрээр зовогсдыг зовлон дотор нь аварч,дарлал дотор чихийг нь нээдэг.

16. Тэгээд Тэрээр чамайг ч зовлонгийн амнаас шахалт байхгүй өргөн уудам газар уруу гаргахсан.Чиний ширээн дээр тавигдсан юмс нь ч өөхлөг байхсан.

17. Харин чи хорон муугийн шийтгэлээр дүүрэн байсан.Шийтгэл болон шударга ёс чамайг барьж авдаг.

18. Уур хилэн жигшүүлтэл чамайг уруу татаг.Чиний төлөөсийн агуу байдал чамайг эргүүлэхийг бүү зөвшөөр.

19. Чиний баялгууд, эсвэл бүх хүч чадлуудчамайг зовлонгоос хамгаалж чадах уу?

бүрэн бүлгийг уншина уу Иов 36