Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 34:25-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэрээр тэдний ажлыг мэдэж,шөнөөр хөмрөн хаядаг бөгөөд тэд сүйрдэг билээ.

26. Тэрээр тэднийг гэмт хэрэгтнүүдийн адил олон нийтийн газар устгадаг нь

27. тэд Түүнийг дагахаас эргэж,Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.

28. Ингэснээрээ тэд ядуусын хашхирааныг Түүнд сонсдоход хүргэсэн бөгөөдТэрээр зовсон хүмүүсийн хашхирахыг сонсохын тулд болой.

29. Түүнийг дуугүй байхадхэн буруушааж чадах вэ?Тэрээр нүүрээ нуухадүндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?

30. Энэ нь бурхангүй хүмүүс ноёрхохгүй,ард түмний урхи ч болохгүйн тулд ажээ.

31. Хэн нэгэн нь Бурханд“Би шийтгэлийг үүрсэн, би дахин гомдоохгүй.

32. Миний хардаггүй юмыг надад зааж өгөөч.Хэрэв би гэм бурууг үйлдсэн болби түүнийг дахин үйлдэхгүй” гэж хэлдэг үү?

33. Чи татгалзсан учраас Тэр чамд буцааж төлөх ёстой юу?Учир нь би биш, чи сонгох ёстой.Тиймээс юу мэддэгээ тунхагла.

34. Ухаантай хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад

35. “Иов мэдлэггүйгээр ярьж байгаа бөгөөдтүүний үгс утгагүй.

36. Иов хорон муу хүний адил хариулдаг тултэрээр цаад хэмжээг хүртэл соригдох нь.

37. Учир нь нүгэл дээрээ тэрээр тэрслэлийг нэмдэг.Тэрээр бидний дунд алгаа ташин,Бурханы эсрэг өөрийн үгсээ нэмэгдүүлсээр байна” гэж хэлэх болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 34