Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 34:19-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэрээр язгууртнуудад долигонолгүй,баянг ч ядуугаас илүүд үздэггүй.Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.

20. Агшин зуурд тэд үхэцгээж,шөнө дунд ч хүмүүс сэгсрэгдэж,өнгөрөн оддог бөгөөд хүчтэнүүд гарын оролцоогүйгээр авагдана.

21. Түүний мэлмий хүний замуудыг ажиж,Тэрээр түүний бүх алхмыг хардаг.

22. Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй,эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.

23. Учир нь хүнийг Бурханы өмнө шүүхэд очуулахаарТэр хүнийг цаашид гуйдаггүй юм.

24. Тэрээр хүчтэнүүдийг асуулгүйгээр хэсэглэн бяцлаж,тэдний оронд бусдыг тавьдаг.

25. Тэрээр тэдний ажлыг мэдэж,шөнөөр хөмрөн хаядаг бөгөөд тэд сүйрдэг билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 34