Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 34:11-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Учир нь Тэрээр хүнд ажлынх нь дагуу хариулж,өөрийнх нь зам мөрийн дагуу хүнд өгдөг ажээ.

12. Үнэндээ Бурхан хорон муугаар үйлдэхгүй бөгөөдТөгс Хүчит Нэгэн ч шударга ёсыг гуйвуулахгүй.

13. Газар дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн юм бэ?Бүхий л ертөнцийг хэн Түүн дээр тогтоосон юм бэ?

14. Хэрэв Тэрээр Өөр уруугаа Өөрийн сүнс,Өөрийн амьсгалыг цуглуулсан бөгөөдхэрэв ийн үйлдэхээр шийдсэн бол,

15. бүх бие махбод хамтдаа үхэж,хүн шороонд буцах байсан.

16. Харин ухаан байвал үүнийг сонс.Миний үгсийг сонс.

17. Шударга ёсыг үзэн яддаг нэгэн захирах гэж үү?Зөв шударга, хүчит Нэгэнийг чи буруутгах уу?

18. Тэрээр хааныг “Өөдгүй нэгэн ээ”,ноёдыг “Хорон муучууд аа” гэдэг.

19. Тэрээр язгууртнуудад долигонолгүй,баянг ч ядуугаас илүүд үздэггүй.Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 34