Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 33:3-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Миний үгс бол зүрхний минь зөвт байдал бөгөөдуруул минь чин үнэнээсээ мэдлэгийг өгүүлдэг.

4. Бурханы Сүнс намайг бүтээсэн бөгөөдТөгс Хүчит Нэгэний амьсгал надад амь өгдөг билээ.

5. Чаддаг юм бол хариул.Миний өмнө Өөрийгөө бэлдээд, сөрөн зогс.

6. Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг.Би ч гэсэн шавраар бүтээгдсэн билээ.

7. Үзэгтүн, надаас айх хэрэггүй,миний дарамт ч чамд хүнддэх ёсгүй.

8. Үнэхээр чи миний чихэн дээр ярьсан бөгөөдүгсийг би сонссон билээ.

9. “Би цэвэр, нүгэлгүй.Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.

10. Харагтун, Тэрээр л миний эсрэг өс хонзон санаж,намайг Өөрийн дайснаа хэмээн тооцдог.

11. Тэрээр хөлийг минь дөнгөлж,алхах бүрийг минь харуулддаг”.

12. Үзэгтүн, би чамд хэлье,үүнд чи буруутаж байна.Учир нь Бурхан хүнээс агуу билээ.

13. Хийсэн бүгдээ тайлагнадаггүй хэмээнюунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?

14. Бурхан нэг янзаар, мөн нөгөө янзаар дахин хэлдэг боловч үнэндээ хэн ч анзаардаггүй.хэн ч үүнийг ойшоодоггүй юм.

15. Гүн нойр хүмүүсийг хучин,хүмүүс орондоо дуг хийх зуур тэдэн дээр гүн нойр ирэхэдзүүд буюу шөнийн үзэгдэл дотор,

16. тэгэхэд л Тэрээр хүний чихийг нээж,тэдний заавруудыг битүүмжилдэг нь

бүрэн бүлгийг уншина уу Иов 33