Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 33:11-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэрээр хөлийг минь дөнгөлж,алхах бүрийг минь харуулддаг”.

12. Үзэгтүн, би чамд хэлье,үүнд чи буруутаж байна.Учир нь Бурхан хүнээс агуу билээ.

13. Хийсэн бүгдээ тайлагнадаггүй хэмээнюунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?

14. Бурхан нэг янзаар, мөн нөгөө янзаар дахин хэлдэг боловч үнэндээ хэн ч анзаардаггүй.хэн ч үүнийг ойшоодоггүй юм.

15. Гүн нойр хүмүүсийг хучин,хүмүүс орондоо дуг хийх зуур тэдэн дээр гүн нойр ирэхэдзүүд буюу шөнийн үзэгдэл дотор,

16. тэгэхэд л Тэрээр хүний чихийг нээж,тэдний заавруудыг битүүмжилдэг нь

17. Тэрээр хүнийг явдлаас нь эргүүлж,бардамналаас барихын тулд билээ.

18. Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс,түүний амийг Үхэгсдийн оронд орохоос буцаан татдаг.

19. Хүн бас орон дотроо өвчин шаналлаар,ясандаа ихсэж буй янгиналаар шийтгэгдсэн билээ.

20. Ингэснээр түүний амь талхыг,түүний сэтгэл дуртай хоолоо жигшдэг.

21. Түүний махан бие ядраад хатан хорчийж,харагддаггүй байсан яснууд нь ил гарч ирдэг.

22. Тэгээд түүний сэтгэл нүхэнд,түүний амь үхлийг авчрагчид уруу ойртдог ажээ.

23. Хэрэв тэр хүнд зөвийг нь мэдүүлж өгөхөөртүүний төлөө зуучлагч тэнгэр элч мянгын дунд нэг байвал,

24. тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж,“Нүхэнд унахаас түүнийг авар.Би золиосыг олов” хэмээг.

25. Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог.Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг.

26. Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөдБурхан түүнийг хүлээн авна.Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөдТэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно.

бүрэн бүлгийг уншина уу Иов 33