Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 32:8-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Гэтэл хүний доторх сүнс болонТөгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлголтыг өгдөг аж.

9. Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөдахмадууд ч үнэн шударгыг ухаарах албагүй юм байна.

10. Иймд би “Намайг сонс.Би ч гэсэн бодол санаагаа хэлье” гэнэ.

11. Харагтун, би та нарын үгийг хүлээж,хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.

12. Би та нарыг маш хянуур ажигласан билээ.Үнэндээ, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөдтүүний үгэнд хариулсан хэн ч та нараас байгаагүй.

13. “Бид мэргэн ухааныг оллоо.Хүн биш, Бурхан л түүнийг ниргэнэ” гэж бүү хэл.

бүрэн бүлгийг уншина уу Иов 32