Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 32:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Би ч мөн өөрийн хувиа хариулж,өөрийн санаа бодлыг хэлэх болно.

18. Би үгсээр дүүрэн байна,миний доторх сүнс намайг албадаж байна.

19. Харагтун, гэдэс дотор минь савлаад онгойлгоогүй дарс мэт,шинэ тулам адил дэлбэрэх гэж байна.

20. Тайтгарахын тулд намайг яриулаач.Би уруулаа нээж, хариу хэлье.

21. Би хэнд ч долигонохгүй, хүнд ч бялдуучлахгүй.

22. Учир нь хэрхэн бялдуучлахыг би мэдэхгүй билээ.Эс бөгөөс Бүтээгч минь намайг удахгүй зайлуулах байсан.

бүрэн бүлгийг уншина уу Иов 32