Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 32:10-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Иймд би “Намайг сонс.Би ч гэсэн бодол санаагаа хэлье” гэнэ.

11. Харагтун, би та нарын үгийг хүлээж,хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.

12. Би та нарыг маш хянуур ажигласан билээ.Үнэндээ, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөдтүүний үгэнд хариулсан хэн ч та нараас байгаагүй.

13. “Бид мэргэн ухааныг оллоо.Хүн биш, Бурхан л түүнийг ниргэнэ” гэж бүү хэл.

14. Тэр миний эсрэг хэлэх үгээ бэлтгээгүй бөгөөдби ч та нарын хэлсэн үгсээр түүнд хариулахгүй.

15. Тэд айцгаасан, тэд хариулах ч үгүй байна.Тэдний үгс ч барагдлаа.

16. Тэд ярихгүй, зогсоод дахин хариулахгүй байгаа учраас би хүлээх үү?

17. Би ч мөн өөрийн хувиа хариулж,өөрийн санаа бодлыг хэлэх болно.

18. Би үгсээр дүүрэн байна,миний доторх сүнс намайг албадаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иов 32