Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 31:6-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэр намайг зөв шударга жингээр жинлэж,миний үнэнч шударга байдлыг Бурхан мэдэг.

7. Хэрвээ алхам минь замаас гарч,эсвэл зүрх минь нүдийг минь дагаж,эсвэл аливаа толбо гарт минь наалдсан бол,

8. миний тарьсныг өөр хүн идэж,тариа минь үндсээрээ сугараг.

9. Хэрэв миний зүрх эмэгтэйгээр уруу татагдаж,эсвэл би хөршийнхөө хаалганы үүдэнд отож байсан бол,

10. миний эхнэр өөр хүнд тариа цайруулж,өөр эрчүүд түүний дээрээс тонгойг.

11. Учир нь тэр нь бузар гэмт хэрэг байх байсан.Үүнээс гадна энэ нь шүүгчдээр шийдвэрлүүлэх гэм буруу юм.

12. Учир нь энэ бол Сүйрлийн газар хүртэл шатаадаг гал бөгөөдминий бүх олзыг үндсээр нь устгах байсан.

13. Хэрэв, тэд миний эсрэг гомдоллох үед би өөрийн боолууд,эсвэл шивэгчдийн маргааныг үл тоомсорлосон бол,

14. Бурханыг босоход би юу хийж чадахсан бэ?Хариуцлага тооцохоор Тэрээр намайг дуудахадби Түүнд юу гэж хариулах билээ?

15. Намайг хэвлийд бүтээсэн Тэр түүнийг бүтээдэггүй юм уу?Адил нэгэн биднийг хэвлий дотор дүрс оруулдаггүй гэж үү?

16. Хэрэв би ядуусыг хүслээс нь татгалзуулж,эсвэл бэлэвсэн эмэгтэйн нүдийг сүүмийлгэж,

17. эсвэл өнчин нэгэнтэй хуваалцалгүй өөрийн хувийг ганцаараа идсэн бол

бүрэн бүлгийг уншина уу Иов 31