Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 31:31-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Миний майхны хүмүүс“Түүний маханд цадаагүй нэгнийг хэн олж чадах вэ?” гэж хэлээгүй гэж үү?

32. Харь хүн гадаа хонож байсангүй,би аянчдад хаалгуудаа нээсэн билээ.

33. Өөрийн гэм бурууг өвөртөө нууснаарааби өөрийн нүглээ Адам шиг бүтээн хаасан уу?

34. Учир нь би олон түмнээс эмээж,өрх гэрүүдийн жигшил намайг айлгасан бөгөөдби дуугаа хураан, хаалганаас гадагш гарахгүй байсан уу?

35. Намайг сонсдог нэг хүн ч байгаасай!Үзэгтүн, миний хувийн тэмдэг энэ байна.Төгс Хүчит Нэгэн надад хариулаг!Миний өстний бичсэн буруутгасан бичгийг

36. би мөрөндөө үүрч,түүнийг титэм шиг өөртөө холбох байсан.

37. Би Түүнд алхмуудынхаа тоог тайлагнаж,ноён хүн шиг би Түүнд ойртохсон.

38. Хэрэв миний нутаг миний эсрэг хашхирч,хагалсан шангууд нь хамтдаа уйлдаг юм бол,

39. хэрэв би үр жимсийг үнэгүйгээр идэж,эсвэл эзэмшигчдийнх нь амь насыг хорооход хүргэсэн бол,

40. улаан буудайн оронд өргөст ургамал,арвайн оронд хогийн ургамал ургаг гэв.Иовын үг барагджээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 31