Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 31:23-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөдТүүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.

24. Хэрэв би найдвараа алтанд тавьж,үнэт алтыг өөрийн итгэл гэж дуудсан бол,

25. хэрэв баялаг минь агуугаас болж,мөн миний гар ихийг хурааснаас болж би баярласан бол,

26. хэрэв гэрэлтэн байхад нь нарыг,сүр жавхлантайгаар өнгөрч байхад нь сарыг би хараад,

27. зүрх минь нууцханаар уруу татагдан,амандаа гараа хүргэн үнсэж байсан бол,

28. энэ ч гэсэн шийтгэгдвэл зохих гэм буруу байх байсан.Учир нь би дээр буй Бурханыг үгүйсгэсэн хэрэг болохсон.

29. Би дайсныхаа үхэлд баярлаж,түүнд бузар муу юм тохиолдоход хөөрч байсан уу?

30. Үгүй, хараалдаа түүний амийг авахыг гуйснаараа нүгэл хийхийг би өөрийн аманд зөвшөөрөөгүй.

31. Миний майхны хүмүүс“Түүний маханд цадаагүй нэгнийг хэн олж чадах вэ?” гэж хэлээгүй гэж үү?

32. Харь хүн гадаа хонож байсангүй,би аянчдад хаалгуудаа нээсэн билээ.

33. Өөрийн гэм бурууг өвөртөө нууснаарааби өөрийн нүглээ Адам шиг бүтээн хаасан уу?

34. Учир нь би олон түмнээс эмээж,өрх гэрүүдийн жигшил намайг айлгасан бөгөөдби дуугаа хураан, хаалганаас гадагш гарахгүй байсан уу?

35. Намайг сонсдог нэг хүн ч байгаасай!Үзэгтүн, миний хувийн тэмдэг энэ байна.Төгс Хүчит Нэгэн надад хариулаг!Миний өстний бичсэн буруутгасан бичгийг

бүрэн бүлгийг уншина уу Иов 31