Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 31:12-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Учир нь энэ бол Сүйрлийн газар хүртэл шатаадаг гал бөгөөдминий бүх олзыг үндсээр нь устгах байсан.

13. Хэрэв, тэд миний эсрэг гомдоллох үед би өөрийн боолууд,эсвэл шивэгчдийн маргааныг үл тоомсорлосон бол,

14. Бурханыг босоход би юу хийж чадахсан бэ?Хариуцлага тооцохоор Тэрээр намайг дуудахадби Түүнд юу гэж хариулах билээ?

15. Намайг хэвлийд бүтээсэн Тэр түүнийг бүтээдэггүй юм уу?Адил нэгэн биднийг хэвлий дотор дүрс оруулдаггүй гэж үү?

16. Хэрэв би ядуусыг хүслээс нь татгалзуулж,эсвэл бэлэвсэн эмэгтэйн нүдийг сүүмийлгэж,

17. эсвэл өнчин нэгэнтэй хуваалцалгүй өөрийн хувийг ганцаараа идсэн бол

18. (харин залуу наснаас минь тэрээр надтай эцэг юм шиг өссөн бөгөөднялх балчраас нь би тэр эмэгтэйг удирдсан билээ),

19. хэрэв хувцасгүйгээс болж үхэж буй нэгнийг,мөн үгээгүй нэгэнд нөмрөх юм үгүйг би хараад,

20. тэрээр миний хонины нэхийнд дулаацаагүй бөгөөдтүүний ууц нуруу надад талархаагүй бол,

21. хэрэв дааман хаалган дээр миний тусламж буйг хараадөнчин хүний эсрэг гараа далайсан бол,

22. мөр минь нуруунаасаа тасран,гар минь тохойгоороо хугараг.

23. Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөдТүүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.

24. Хэрэв би найдвараа алтанд тавьж,үнэт алтыг өөрийн итгэл гэж дуудсан бол,

25. хэрэв баялаг минь агуугаас болж,мөн миний гар ихийг хурааснаас болж би баярласан бол,

26. хэрэв гэрэлтэн байхад нь нарыг,сүр жавхлантайгаар өнгөрч байхад нь сарыг би хараад,

27. зүрх минь нууцханаар уруу татагдан,амандаа гараа хүргэн үнсэж байсан бол,

бүрэн бүлгийг уншина уу Иов 31