Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 3:17-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тэнд хорон муу санаатнууд ч түйвээхээ зогсоож,ядарч туйлдагсад амарцгаадаг билээ.

18. Хоригдлууд хамтдаа тайвныг эдэлж байна.Тэд харгалзагчийн хашхирах дууг үл сонсдог аж.

19. Их багагүй тэнд байцгаадаг бөгөөдбоолчууд эзнээсээ чөлөөлөгддөг аж.

20. Юунд зовон тарчлагсдад гэрэл,сэтгэлээр гашуудагсдад амь өгөгддөг вэ?

21. Тэд үхлийг хүсэмжлэвч тэр нь ирдэггүй бөгөөднуусан эрдэнэсээс илүүгээр тэд үхлийг хайж ухдаг ажээ.

22. Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.

23. Зам нь нуугдмал хүнийг Бурхан хүрээлдэг билээ.

24. Хоолны оронд надад ёолох нь л ирэх бөгөөдминий нулимс ус мэт асгарч байна.

25. Миний эмээдэг зүйл над дээр ирж,миний айдаг зүйл надад оноогддог.

бүрэн бүлгийг уншина уу Иов 3