Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 3:10-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Учир нь тэрээр эхийн минь хэвлийн ам нээгдэхийг зогсоогоогүй,миний нүднээс зовлонг нуудаггүй.

11. Юунд би төрөхдөө үхсэнгүй,хэвлийнээс гарахдаа эндсэнгүй вэ?

12. Юунд өвдгүүд болон намайг хөхүүлэх гэжэхийн хөх намайг хүлээн авав аа?

13. Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж,би нойрсож амрах байсан сан.

14. Өөрсдөдөө нурангийг дахин босгосондэлхийн хаад, зөвлөгч нартай хамт,

15. эсвэл гэр орнуудаа мөнгөөр дүүргэсэн,алтыг эзэмшиж байсан ноёдын хамт байх байсан.

16. Зулбаад хаягдсан,нарны гэрэл хэзээ ч үзээгүй нялхсын адил би байхгүй яав даа.

17. Тэнд хорон муу санаатнууд ч түйвээхээ зогсоож,ядарч туйлдагсад амарцгаадаг билээ.

18. Хоригдлууд хамтдаа тайвныг эдэлж байна.Тэд харгалзагчийн хашхирах дууг үл сонсдог аж.

19. Их багагүй тэнд байцгаадаг бөгөөдбоолчууд эзнээсээ чөлөөлөгддөг аж.

20. Юунд зовон тарчлагсдад гэрэл,сэтгэлээр гашуудагсдад амь өгөгддөг вэ?

21. Тэд үхлийг хүсэмжлэвч тэр нь ирдэггүй бөгөөднуусан эрдэнэсээс илүүгээр тэд үхлийг хайж ухдаг ажээ.

22. Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.

23. Зам нь нуугдмал хүнийг Бурхан хүрээлдэг билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 3