Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 3:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүний дараа Иов амаа нээж, өөрийн төрсөн өдрийг хараав.

2. Иов хэлэхдээ—

3. Миний төрсөн өдөр,“Хөвгүүн бүрэлдсэн” гэсэн шөнө сөнөг.

4. Тэр өдөр харанхуй байг.Дээр буй Бурхан түүнийг бүү харж үзэн,тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.

5. Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг.Үүл түүнийг бүрхэг.Харанхуй тэр өдрийг айлгаг.

6. Тэр шөнө түнэр харанхуйд эзлэгдэг.Жилийн өдрүүдийн дунд тэр өдөр бүү баясаг.Тэр нь саруудын тоонд ч бүү орог.

7. Үзэгтүн, тэр шөнө үргүй болог.Тэр шөнө баярын уухай бүү хадаг.

8. Левиатаныг сэрээхээр бэлдсэн,өдрийг хараагч нар түүнийг хараагтун.

9. Түүний үдшийн бүрэнхийн одод бөхөг.Тэр нь гэрлийг хүлээвч авахгүй байж,үүрийн гэгээг ч бүү үзэг.

10. Учир нь тэрээр эхийн минь хэвлийн ам нээгдэхийг зогсоогоогүй,миний нүднээс зовлонг нуудаггүй.

11. Юунд би төрөхдөө үхсэнгүй,хэвлийнээс гарахдаа эндсэнгүй вэ?

12. Юунд өвдгүүд болон намайг хөхүүлэх гэжэхийн хөх намайг хүлээн авав аа?

бүрэн бүлгийг уншина уу Иов 3