Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 29:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иов дахин өөрийн үгсээ үргэлжлүүлэн—

2. Би өнгөрөн одсон саруудынх шигээ буюуБурхан намайг хамгаалж байсан өдрүүдийнх шигээ байсан ч болоосой.

3. Түүний дэнлүү толгой дээр минь гэрэлтэж,Түүний гэрлээр би харанхуй дундуур явдаг байсан билээ.

4. Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюуби амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.

5. Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар,хүүхдүүд минь намайг хүрээлэн байв.

6. Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж,хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.

7. Би хотын дааман хаалга уруу гарч,талбай дээр суудлаа эзэлдэг байсан бөгөөд

8. залуус намайг хараад нуугдаж,өвгөд босож, зогсдог байв.

9. Ноёд үгсээ хорьж,гараараа амаа тагладаг байв.

10. Язгууртнуудын дуу алга болж,хэл нь тагнайнд нь наалддаг байв.

11. Учир нь чихнүүд сонсоод намайг ерөөгдсөн гэж дуудаж,нүднүүд хараад намайг гэрчилдэг байв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 29