Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 28:5-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөдтүүний доороос тэр нь гал мэт гарч ирдэг.

6. Түүний чулуунууд индранилын эх булаг бөгөөдшороо нь алт бөлгөө.

7. Жимийг нь махчин шувууд мэддэггүй,элээний нүд ч түүнийг хараагүй юм.

8. Бардам араатнууд түүний дээгүүр гишгээгүй,арслангууд ч түүгээр явж өнгөрөөгүй юм.

9. Тэрээр гараа цахиур чулуун дээр тавьдаг.Тэрээр уулсыг сууриар нь эргүүлдэг.

10. Тэрээр чулуунууд дундуур суваг цавчин гаргадаг бөгөөдтүүний нүд ямар ч үнэт зүйлийг хардаг.

11. Тэрээр урсгалуудыг урсгахгүй далангаар хааж,нууцлагдсан юмсыг тэрээр гэрэлд гаргадаг.

12. Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ?Ухаарлын газар хаана байна вэ?

13. Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөдтэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.

14. Гүн гүнзгий нь “Энэ нь миний дотор байхгүй”,мөн далай ч “Энэ нь надад байхгүй” гэж хэлдэг.

15. Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөдүнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм.

бүрэн бүлгийг уншина уу Иов 28