Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 28:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэрээр хүмүүсийн оршин суух газраас хол уурхайн нүх ухдаг бөгөөдтэр нь хүний хөлд мартагдсан байдаг.Тэд хүнээс хол цааш нааш дүүжлэгдэн савладаг.

5. Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөдтүүний доороос тэр нь гал мэт гарч ирдэг.

6. Түүний чулуунууд индранилын эх булаг бөгөөдшороо нь алт бөлгөө.

7. Жимийг нь махчин шувууд мэддэггүй,элээний нүд ч түүнийг хараагүй юм.

8. Бардам араатнууд түүний дээгүүр гишгээгүй,арслангууд ч түүгээр явж өнгөрөөгүй юм.

9. Тэрээр гараа цахиур чулуун дээр тавьдаг.Тэрээр уулсыг сууриар нь эргүүлдэг.

10. Тэрээр чулуунууд дундуур суваг цавчин гаргадаг бөгөөдтүүний нүд ямар ч үнэт зүйлийг хардаг.

11. Тэрээр урсгалуудыг урсгахгүй далангаар хааж,нууцлагдсан юмсыг тэрээр гэрэлд гаргадаг.

12. Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ?Ухаарлын газар хаана байна вэ?

13. Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөдтэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.

14. Гүн гүнзгий нь “Энэ нь миний дотор байхгүй”,мөн далай ч “Энэ нь надад байхгүй” гэж хэлдэг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 28