Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 28:12-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ?Ухаарлын газар хаана байна вэ?

13. Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөдтэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.

14. Гүн гүнзгий нь “Энэ нь миний дотор байхгүй”,мөн далай ч “Энэ нь надад байхгүй” гэж хэлдэг.

15. Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөдүнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм.

16. Тэр нь Офирын алтаар, үнэт оникс,эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.

17. Алт ба шил түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөдтүүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольдоггүй.

18. Шүр болон болрыг дурьдах ч хэрэггүй.Мэргэн ухааны худалдан авах чадвар сувднаас ч өндөр болой.

19. Етиопын молор эрдэнэ ч түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөдтэр нь шижир алтаар ч үнэлэгдэж чаддаггүй юм.

20. Тэгвэл мэргэн ухаан хаанаас ирдэг юм бэ?Ухаарлын газар хаана байна вэ?

21. Тэрээр ийнхүү амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөдтэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу.

22. Сүйрэл болон Үхэл “Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон” гэцгээдэг.

23. Бурхан түүний замыг ойлгодог бөгөөдтүүний газрыг ч мэддэг.

24. Учир нь Тэрээр газар дэлхийн хязгаар уруу харж,тэнгэрүүдийн доорх бүх юмсыг хардаг билээ.

25. Салхины хүнд, усны хэмжээ,

26. бороонд хязгаарыг,аянга цахилгаанд хэмийг тогтооход

27. Тэрээр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ.Тэрээр үүнийг тогтоосон бөгөөдбас үүнийг шалган үзсэн билээ.

28. Тэрээр хүнд хандан“Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан юм.Бузар муугаас зайлах нь ухаарал юм” хэмээн айлдав гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 28