Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 27:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Миний дайснууд хорон муу хүмүүс мэт,миний эсрэг босогч зөвт бус хүн мэт байг.

8. Бурхан амийг эрдэг бөгөөд тэрээр таслагдсан байхадбурхангүй хүний найдлага юу байдаг вэ?

9. Түүнд зовлон тохиолдоход Бурхан түүний хашхирах дууг сонсох уу?

10. Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу?Тэрээр бүх үеүдийн турш Бурханыг дуудах уу?

11. Бурханы хүчээр би чамд зааварлана.Төгс Хүчит Нэгэний тухай би юуг ч нуугаагүй.

12. Үзэгтүн, та бүгд харлаа.Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?

13. Энэ нь чухамдаа хорон муу хүмүүст Бурханаас оноогддог хувь бөгөөдхаргис хэрцгий хүмүүсийн Төгс Хүчит Нэгэнээс авдаг өв юм.

14. Түүний хөвгүүд олон ч гэсэн тэд илдэнд заяагджээ.Түүний үр удмууд талхаар цадахгүй.

15. Түүний үлдэгсэд тахлаас болж оршуулагдан,бэлэвсэн эмс нь уйлах ч чадалгүй болно.

16. Хэдийгээр тэрээр мөнгийг шороо мэт хурааж,хувцас хунарыг ч шавар мэт нөөцөлдөг ч,

17. тэр бэлтгэдэг байхад харин зөвт нэгэн түүнийг өмсөж,гэмгүй хүн мөнгийг хуваана.

18. Тэр өөрийн байшингаа аалзны тор мэт,эсвэл харуулын хийсэн овоохой шиг барьж босгосон билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 27