Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 27:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. уруул минь үнэхээр шударга бусаар ярьж,хэл минь ч хуурмагийг бувтнахгүй.

5. Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг!Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй.

6. Би өөрийн зөв шударгыг баримталж байгаа бөгөөд буцахгүй юм.Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй.

7. Миний дайснууд хорон муу хүмүүс мэт,миний эсрэг босогч зөвт бус хүн мэт байг.

8. Бурхан амийг эрдэг бөгөөд тэрээр таслагдсан байхадбурхангүй хүний найдлага юу байдаг вэ?

9. Түүнд зовлон тохиолдоход Бурхан түүний хашхирах дууг сонсох уу?

10. Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу?Тэрээр бүх үеүдийн турш Бурханыг дуудах уу?

11. Бурханы хүчээр би чамд зааварлана.Төгс Хүчит Нэгэний тухай би юуг ч нуугаагүй.

12. Үзэгтүн, та бүгд харлаа.Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?

13. Энэ нь чухамдаа хорон муу хүмүүст Бурханаас оноогддог хувь бөгөөдхаргис хэрцгий хүмүүсийн Төгс Хүчит Нэгэнээс авдаг өв юм.

14. Түүний хөвгүүд олон ч гэсэн тэд илдэнд заяагджээ.Түүний үр удмууд талхаар цадахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Иов 27