Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 27:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. тэр бэлтгэдэг байхад харин зөвт нэгэн түүнийг өмсөж,гэмгүй хүн мөнгийг хуваана.

18. Тэр өөрийн байшингаа аалзны тор мэт,эсвэл харуулын хийсэн овоохой шиг барьж босгосон билээ.

19. Тэрээр баян хэвтдэг боловч хэзээ ч дахин байхгүй.Тэрээр нүдээ нээдэг бөгөөд тэр нь байхгүй болсон байдаг.

20. Аймшиг түүнийг үерийн адил нөмөрдөг.Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.

21. Дорнын салхи түүнийг авч оддог бөгөөд тэрээр алга болсон.Учир нь тэр түүнийг байрнаас нь эргэлдүүлэн авч явдаг.

22. Учир нь тэр түүн уруу өршөөлгүйгээр дайрдаг.Тэр хүн түүний хүчнээс зугтахыг хичээх нь гарцаагүй.

23. Түүнд алга ташиж, орон байрнаас нь түүн уруу исгэрэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Иов 27