Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 24:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж,ядуусаас барьцаа авдаг бөлгөө.

10. Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж,өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.

11. Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг.Тэд дарсны шахуургуудыг гишгэдэг боловч, ундаасдаг.

12. Хотоос хүмүүс ёолж,шархадсан хүмүүсийн сэтгэл хашхирч байна.Гэсэн ч Бурхан тэнэгүүдэд анхаарал тавьдаггүй.

13. Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ.Тэд гэрлийн замыг мэдэхийг ч,түүний жимээр явахыг ч хүсдэггүй.

14. Алуурчин үүрээр босдог.Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөдшөнө нь хулгайч шиг байдаг.

15. Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн,“Намайг нэг ч нүд харахгүй” хэмээн нүүрээ тагладаг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 24