Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 24:6-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэд талбайгаас хог хаягдлаа түүж,хорон муу хүний усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл цуглуулдаг.

7. Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж,хүйтэнд нөмрөх юмгүй өнждөг.

8. Тэд уулын бороонд нордог бөгөөднөмөр бараадан хад чулуу тэвэрдэг.

9. Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж,ядуусаас барьцаа авдаг бөлгөө.

10. Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж,өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.

11. Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг.Тэд дарсны шахуургуудыг гишгэдэг боловч, ундаасдаг.

12. Хотоос хүмүүс ёолж,шархадсан хүмүүсийн сэтгэл хашхирч байна.Гэсэн ч Бурхан тэнэгүүдэд анхаарал тавьдаггүй.

13. Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ.Тэд гэрлийн замыг мэдэхийг ч,түүний жимээр явахыг ч хүсдэггүй.

14. Алуурчин үүрээр босдог.Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөдшөнө нь хулгайч шиг байдаг.

15. Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн,“Намайг нэг ч нүд харахгүй” хэмээн нүүрээ тагладаг.

16. Харанхуйд тэд байшингуудыг ухаж,өдөр тэд өөрсдийгөө халхалж хаадаг.Тэд гэрлийг мэддэггүй юм.

17. Түүний хувьд өглөө түнэр харанхуйтай адил байдаг.Учир нь тэрээр түнэр харанхуйн аймшгуудтай танил билээ.

18. Тэд усны мандал дээр хөнгөн.Тэдний хувь газар дээр хараагдсан байдаг.Тэд усан үзмийн талбайнууд уруу зүглэдэггүй.

19. Ган болон халуун нь цас усыг хайлуулан ширгээх мэтнүгэл үйлдэгсдийг Үхэгсдийн орон залгидаг.

20. Эх нь тэднийг мартах болно.Тэрээр дахин дурсагдахгүй болтолөт хорхой түүгээр амтархан хооллодог.Хорон муу байдал мод мэт устана.

21. Тэрээр хүүсэр эмэгтэйг буруушааж,бэлэвсэн эмд сайныг үйлддэггүй билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 24