Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 24:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Яагаад Төгс Хүчит Нэгэн цаг хугацааг хураагаагүй вэ?Яагаад Түүнийг таньж мэддэг хүмүүсТүүний өдрүүдийг хардаггүй вэ?

2. Зарим нь шав тэмдгүүдийг хөдөлгөж,тэд мал сүргийг булаан авч, залгидаг.

3. Тэд өнчин хүүхдүүдийн илжигнүүдийг булаан авдаг.Тэд бэлэвсэн эмийн үхрийг барьцаанд авдаг.

4. Тэд доройг замаас гадагш түлхдэг.Нутгийн ядуус бүгдээрээ нэг дор нуугдах болсон.

5. Үзэгтүн, цөл дэх хулангуудын адилтэд хоол хүнс буюу цөлд үр хүүхдүүддээ талх хайхаар ажилд гардаг.

6. Тэд талбайгаас хог хаягдлаа түүж,хорон муу хүний усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл цуглуулдаг.

7. Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж,хүйтэнд нөмрөх юмгүй өнждөг.

8. Тэд уулын бороонд нордог бөгөөднөмөр бараадан хад чулуу тэвэрдэг.

9. Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж,ядуусаас барьцаа авдаг бөлгөө.

10. Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж,өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.

11. Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг.Тэд дарсны шахуургуудыг гишгэдэг боловч, ундаасдаг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 24