Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 20:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрүүдэд тулж,толгой нь үүлсэд хүрдэг ч,

7. тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм.Түүнийг харсан хүмүүс “Тэр хаана байна вэ?” гэж хэлэх болно.

8. Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөдтэд түүнийг олж чаддаггүй.Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон.

9. Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөдорон байр нь ч түүнийг дахин үздэггүй.

10. Үр хүүхдүүд нь ядуусаас тааллыг хайж,өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгдөг.

11. Түүний яснууд залуу насных нь чадал тэнхээгээр дүүрэн байгаа боловчтэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг бөлгөө.

12. Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай ч,тэрээр түүнийг хэлэн доороо нууцалж,

13. тэрээр түүнийг хүсдэг бөгөөд түүнийгээ гаргадаггүй,харин амандаа хадгалдаг.

14. Түүний ходоодон дахь хоол нь түүний дотор наж могойн хор болж хувирсан.

15. Тэрээр баялгийг залгидаг боловч тэднийг бөөлжин гаргах болно.Бурхан тэднийг түүний гэдэснээс гаргана.

16. Тэрээр наж могойнуудын хорыг сорж,хорт могойн хэл түүнийг алдаг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 20