Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 20:21-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Түүнд залгих юу ч үлддэггүй,тиймээс түүний дэвшилт үүрдийнх биш ээ.

22. Элбэг хангалууныхаа дүүрэн байдалд тэрээр давчдах болно.Гуниг зовлонтой хүн бүрийн гар түүний дээр ирнэ.

23. Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан Өөрийн ширүүн уураа түүн дээр илгээх бөгөөдтүүнийг идсээр байх үед түүний дээр уур хилэнгээ цутгана.

24. Тэрээр төмөр зэвсгээс зугтаж болох боловчхүрэл нум түүнийг цоо хатгах болно.

25. Хэн нэгэн түүнийг татаж,нуруунаас нь буюу цөснөөс нь гялбаж буй зэвийг гаргаж өгнө.Түүн дээр аймшгууд ирж,

26. бүрэн харанхуй түүний эрдэнэст үлдсэн бөгөөдунтаршгүй гал түүнийг залгина.Тэр гал түүний майханд үлдэгсдийг шатаана.

27. Тэнгэрүүд түүний гэм бурууг илчилж,газар дэлхий түүний эсрэг босох болно.

28. Түүний гэрийн үр жимс зайлуулагдах болно.Түүний уур хилэнгийн өдөрт урсан одох болно.

29. Энэ бол Бурханаас өгөх хорон муу хүний хувь болоодБурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 20