Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 20:12-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай ч,тэрээр түүнийг хэлэн доороо нууцалж,

13. тэрээр түүнийг хүсдэг бөгөөд түүнийгээ гаргадаггүй,харин амандаа хадгалдаг.

14. Түүний ходоодон дахь хоол нь түүний дотор наж могойн хор болж хувирсан.

15. Тэрээр баялгийг залгидаг боловч тэднийг бөөлжин гаргах болно.Бурхан тэднийг түүний гэдэснээс гаргана.

16. Тэрээр наж могойнуудын хорыг сорж,хорт могойн хэл түүнийг алдаг.

17. Зөгийн бал болон сүү ээдмээр урсах гол буюу урсгалууд уруу тэрээр хардаггүй.

18. Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгидаггүй.Түүний худалдааны хөрөнгөний хувьд гэвэл тэрээр хэрэглэж ч чаддаггүй юм.

19. Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ.Тэрээр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.

20. Тэрээр дотроо тайван байдлыг мэддэггүй байсан учраастэрээр хүссэн ямар ч юмыг хадгалдаггүй.

21. Түүнд залгих юу ч үлддэггүй,тиймээс түүний дэвшилт үүрдийнх биш ээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 20