Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 20:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь наамат хүн Зофар хариулан—

2. Миний дотоод түгшүүрээс ч болж,үүний улмаас зөрчилдсөн бодлууд минь намайг хариу хэлэхийг шаардаж байна.

3. Намайг доромжилдог зэмлэлийг би сонссон бөгөөдминий ойлголтын сүнс намайг хариулахад хүргэнэ.

4. Дэлхий дээр хүн үүссэнээс буюу эртний үеэс дараах зүйлийг чи мэдэх үү?

5. Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоодбурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.

6. Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрүүдэд тулж,толгой нь үүлсэд хүрдэг ч,

7. тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм.Түүнийг харсан хүмүүс “Тэр хаана байна вэ?” гэж хэлэх болно.

8. Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөдтэд түүнийг олж чаддаггүй.Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон.

бүрэн бүлгийг уншина уу Иов 20