Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 19:6-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Бурхан намайг буруутгаж,миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.

7. Харагтун, би “Хүчирхийлэл!” хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй.Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга.

8. Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөдтэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.

9. Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж,тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.

10. Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө.Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв.

11. Тэрээр бас Өөрийн уураа миний эсрэг ноцоож,намайг Өөрийн дайснаа хэмээн үзсэн билээ.

12. Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж,майхныг минь бүслэн буудалладаг.

13. Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөдтанилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.

14. Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөддотнын нөхөд минь намайг мартав.

15. Миний гэрт амьдрагсад хийгээд шивэгчид минь хүртэл намайг танихгүй хүнд тооцдог.Тэдний нүдэнд би харь хүн билээ.

16. Зарцаа би дууддаг боловч, тэрээр хариулдаггүй.Би түүнийг амаараа гуйх болдог.

17. Миний амьсгал эхнэрт минь цээрлэгдэж,өөрийн ах дүүстээ би жигшигдэж байна.

18. Жаахан хүүхдүүд хүртэл намайг жигшдэг.Намайг босоход тэд миний эсрэг ярьдаг юм.

19. Бүх зөвлөхүүд минь намайг үзэн яддаг бөгөөдминий хайрлаж байдаг хүмүүс ч миний эсрэг эргэжээ.

20. Миний яс нь арьс, махтайгаа наалдаж,би шүднийхээ буйлтай л үлдлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 19