Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 19:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Хэрэв би үнэхээр алдсан байсан ч алдаа минь наддаа л үлдэнэ.

5. Хэрэв та нар үнэхээр миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж,миний шившгийг надад нотолж байгаа бол,

6. Бурхан намайг буруутгаж,миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.

7. Харагтун, би “Хүчирхийлэл!” хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй.Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга.

8. Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөдтэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.

9. Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж,тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Иов 19