Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 19:15-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Миний гэрт амьдрагсад хийгээд шивэгчид минь хүртэл намайг танихгүй хүнд тооцдог.Тэдний нүдэнд би харь хүн билээ.

16. Зарцаа би дууддаг боловч, тэрээр хариулдаггүй.Би түүнийг амаараа гуйх болдог.

17. Миний амьсгал эхнэрт минь цээрлэгдэж,өөрийн ах дүүстээ би жигшигдэж байна.

18. Жаахан хүүхдүүд хүртэл намайг жигшдэг.Намайг босоход тэд миний эсрэг ярьдаг юм.

19. Бүх зөвлөхүүд минь намайг үзэн яддаг бөгөөдминий хайрлаж байдаг хүмүүс ч миний эсрэг эргэжээ.

20. Миний яс нь арьс, махтайгаа наалдаж,би шүднийхээ буйлтай л үлдлээ.

21. Бурханы мутар намайг цохисон тул миний анд нөхөд та нарнамайг өрөвдөөч, намайг өрөвдөөч.

22. Юунд та нар Бурханы адил намайг хавчиж,миний маханд цадахгүй байна вэ?

23. Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой!Тэд номд буулгагддаг ч болоосой!

24. Төмөр зоруул болон тугалгаар тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!

25. Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болонэцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ.

26. Арьс минь устгагдсан хойно чби махан биеэрээ Бурханыг харах болой.

бүрэн бүлгийг уншина уу Иов 19