Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 18:3-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Яагаад бид чиний нүдэнд араатан амьтад шиг,тэнэг хүн шиг тооцогдсон юм бэ?

4. Уурандаа өөрийгөө тастдаг чи минь,чиний төлөө газар дэлхий хоосорч,хад чулуу байрнаасаа хөдлөх болж байна уу?

5. Үнэндээ хорон муу хүний гэрэл унтарч,түүний галын дөл ямар ч гэрэл өгдөггүй.

6. Түүний майхан дахь гэрэл харанхуйлж,түүний дэнлүү түүний дээр унтардаг.

7. Түүний хүч тэнхээтэй алхаа саарч,өөрийнх нь хорон санаа түүнийг доош оруулдаг.

8. Учир нь тэрээр өөрийн хөлөөр дамжуулан торонд унагаагдсан бөгөөдтэрээр аалзны шүлсэн дээр алхдаг аж.

9. Занганд өсгийгөөрөө орж,хавханд тэрээр урхидуулдаг юм.

10. Түүнийг оосорлох гогцоо газарт далдлагдсан бөгөөдтүүний урхи замд нь отох бөлгөө.

бүрэн бүлгийг уншина уу Иов 18