Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 18:10-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Түүнийг оосорлох гогцоо газарт далдлагдсан бөгөөдтүүний урхи замд нь отох бөлгөө.

11. Бүх эргэн тойронд аймшгууд түүнийг айлгаж,алхам тутамд нь түүнийг яаруулна.

12. Түүний хүч чадал барагдаж,гамшиг зовлон хажууд нь бэлэн байх аж.

13. Арьс нь өвчинд идэгдсэн бөгөөдүхлийн ууган хүү үе мөчүүдийг нь иддэг аж.

14. Тэрээр өөрийн майхны аюулгүй байдлаас таслагданаймшгуудын хааны өмнө аваачигддаг.

15. Майханд нь түүний гэх юм нэг ч байхгүй.Түүний нутагт хүхэр тараагддаг билээ.

16. Доороос нь түүний үндэс хатаж,Дээрээс нь түүний мөчир огтлогддог.

17. Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж,түүний нэр хаана ч байхгүй болно.

18. Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж,оршин суугчидтай ертөнцөөс зайлуулагдсан ажээ.

19. Тэрээр өөрийн хүмүүсийн дунд үр хүүхэд, эсвэл төрөл садангүй бөгөөдтүр амьдарсан газартаа ч үлдэх хүнгүй билээ.

20. Түүний дараа байгсад түүний хувь заяанд гайхаж,өмнөх үеийнхэн нь аймшигт нөмрүүлсэн бөлгөө.

21. Үнэхээр, хорон муу хүний амьдрах газрууд ийм бөгөөдБурханыг мэддэггүй хүний газар энэ буюу гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 18