Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 18:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь шух хүн Билдад хариулж—

2. Чи хир удаан үгсийн араас хөөцөлдөх юм бэ?Ухаарснаа үзүүл, дараа нь бид ярилцаж чадна.

3. Яагаад бид чиний нүдэнд араатан амьтад шиг,тэнэг хүн шиг тооцогдсон юм бэ?

4. Уурандаа өөрийгөө тастдаг чи минь,чиний төлөө газар дэлхий хоосорч,хад чулуу байрнаасаа хөдлөх болж байна уу?

5. Үнэндээ хорон муу хүний гэрэл унтарч,түүний галын дөл ямар ч гэрэл өгдөггүй.

6. Түүний майхан дахь гэрэл харанхуйлж,түүний дэнлүү түүний дээр унтардаг.

7. Түүний хүч тэнхээтэй алхаа саарч,өөрийнх нь хорон санаа түүнийг доош оруулдаг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 18