Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 17:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Шударга хүмүүс үүнийг хараад гайхаж,гэмгүй нэгэн өөрийгөө бурхангүй хүмүүсийн эсрэг болгоно.

9. Гэсэн ч зөв шударга нэгэн өөрийн замаа хөөн явж,цэвэр гартай нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.

10. Харин та бүгд одоо дахин ирээрэй.Учир нь та нарын дундаас мэргэн хүнийг би олохгүй байна.

11. Миний хоногууд өнгөрөн одож,миний төлөвлөгөөнүүд буюу зүрхний минь хүслүүд тасран үгүй болов.

12. Тэд харанхуй орчинд “Гэрэл ойрхон байна” хэмээн шөнийг өдөр болгодог аж.

13. Хэрэв би Үхэгсдийн орныг гэр шигээ харвал,би өөрийнхөө орыг харанхуйд засдаг болно.

14. Хэрэв би нүхэнд хандан “Чи миний эцэг” гэж,өт хорхойд хандан “Миний эх болон миний эгч” гэж хэлдэг бол

бүрэн бүлгийг уншина уу Иов 17