Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 17:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Харин та бүгд одоо дахин ирээрэй.Учир нь та нарын дундаас мэргэн хүнийг би олохгүй байна.

11. Миний хоногууд өнгөрөн одож,миний төлөвлөгөөнүүд буюу зүрхний минь хүслүүд тасран үгүй болов.

12. Тэд харанхуй орчинд “Гэрэл ойрхон байна” хэмээн шөнийг өдөр болгодог аж.

13. Хэрэв би Үхэгсдийн орныг гэр шигээ харвал,би өөрийнхөө орыг харанхуйд засдаг болно.

14. Хэрэв би нүхэнд хандан “Чи миний эцэг” гэж,өт хорхойд хандан “Миний эх болон миний эгч” гэж хэлдэг бол

15. миний найдвар одоо хаана байна вэ?Миний найдварыг хэн ойшоох юм бэ?

16. Тэр нь надтай хамт Үхэгсдийн орон уруу буух болов уу?Бид хамтдаа шороонд орно гэж үү? гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 17