Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 17:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Миний сүнс бөхсөн бөгөөд өдрүүд минь гүйцэж, надад булш байна.

2. Үнэхээр тохуурхагчид миний дэргэд байгаа бөгөөдминий нүд тэдний доромжлолыг ширтэнэ.

3. Одоо, Өөрийнхөө өмнө миний төлөө барьцааг тавиач.Миний батлан даагч болох хэн байна вэ?

4. Та тэдний зүрх сэтгэлийг ухаарлаас нуусан учраас Та тэднийг өргөхгүй.

5. Олз ашгийн төлөө анд нөхдийнхөө эсрэг мэдүүлэг өгөгчийн үр хүүхдүүдийн нүд ч мөн сулрах болно.

6. Гэвч Тэр намайг хүмүүсийн зүйр үг болгосон бөгөөдхүмүүст хараал болсон нэгэн бол би юм.

7. Уй гашуугаас болж нүд минь ч улам сүүмийж,бүх эд эрхтнүүд минь сүг сүүдэр шиг болов.

бүрэн бүлгийг уншина уу Иов 17