Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 15:9-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бидний мэддэггүй юуг чи мэддэг юм бэ?Эсвэл бидэнд байдаггүй юуг чи ойлгодог юм бэ?

10. Чиний эцгээс ч ахмад, буурал толгойтон болон өтөл настнуудын аль аль нь бидний дунд байна.

11. Бурханы тайтгарууллууд болоод чамд зөөлнөөр айлдсан үг нь ч хүртэлчамд чамлагдаж байгаа юм уу?

12. Яагаад сэтгэл чинь чамайг авч явна вэ?Юунд нүд чинь гялалзан,

13. ингэснээрээ чи өөрийн сүнсээ Бурханы эсрэг эргүүлж,амнаасаа үгсийг гаргана вэ?

14. Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ?Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?

15. Үзэгтүн, Тэрээр Өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөдтэнгэрүүд ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.

16. Тэр тусмаа жигшмээр, завхарсан нэгэн буюу гэм бурууг ус адил уудаг хүн ямар байх бол!

17. Би чамд хэлье, намайг сонс.Юу үзсэнээ ч би бас мэдүүлэх болно.

18. Мэргэдийн өөрсдийн эцэг өвгөдөөс нуулгүй хэлсэнийг ч мэдүүлнэ.

19. Зөвхөн тэдэнд газар нутаг өгөгдсөн бөгөөдтэдний дундуур харийн ямар ч хүн өнгөрөөгүй билээ.

20. Хорон муу хүн бүх өдрүүдийн турш өвчин дотор тарчилдаг бөгөөдхаргис хүнд хадгалагдсан жилүүд тоотой бөлгөө.

21. Түгшүүрийн чимээ чихэнд нь байна.Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.

бүрэн бүлгийг уншина уу Иов 15