Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 15:26-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Тэрээр зузаан, бат бөх бамбайтайгаарТүүн уруу гөжүүдээр дайрдаг аж.

27. Учир нь тэр өөрийн нүүрийг өөхөөрөө бүтээж,гуяа цулцгар махаар бүрсэн.

28. Тэрээр эзгүйрсэн хотуудад болон хэний ч амьдрахааргүй сууцнуудад амьдарч байсан.

29. Тэрээр баяжихгүй, эд баялаг нь ч үүрдийнх биш.Үр тариа нь газарт унахгүй.

30. Тэрээр харанхуйгаас зугтахгүй.Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөдТүүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.

31. Тэрээр өөрийгөө хуурч, хоосонд бүү итгэг.Хоосон нь түүний шагнал болно.

32. Түүний цагаас өмнө энэ нь биелэгдэж,далдуу модны мөчир ч ногоорохгүй.

33. Тэр өөрийн боловсорч гүйцээгүй усан үзмийг усан үзмийн мод мэт унагаж,өөрийн цэцгээ чидун мод шиг хаях болно.

34. Учир нь бурхангүй хүмүүсийн нөхөрлөл үргүй бөгөөдзавхрагчдын майхнуудыг гал шатаадаг юм.

бүрэн бүлгийг уншина уу Иов 15