Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 15:21-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Түгшүүрийн чимээ чихэнд нь байна.Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.

22. Тэрээр харанхуйгаас эргэн гарна гэдэгт итгэдэггүй бөгөөдтэрээр илдэнд заяагдсан ажээ.

23. Тэрээр хоол хайн тэнүүчилж, “Хаана байна вэ?” хэмээдэг.Харанхуйн өдөр маш ойр байгааг тэр мэддэг билээ.

24. Зовлон ба өвчин түүнийг айлгадаг бөгөөддовтлоход бэлэн буй хаан мэт тэд түүнийг нөмрөн авдаг.

25. Учир нь тэрээр Бурханы эсрэг гараа сунгаж,Төгс Хүчит Нэгэний эсрэг ихэмсгээр үйлддэг.

26. Тэрээр зузаан, бат бөх бамбайтайгаарТүүн уруу гөжүүдээр дайрдаг аж.

27. Учир нь тэр өөрийн нүүрийг өөхөөрөө бүтээж,гуяа цулцгар махаар бүрсэн.

28. Тэрээр эзгүйрсэн хотуудад болон хэний ч амьдрахааргүй сууцнуудад амьдарч байсан.

29. Тэрээр баяжихгүй, эд баялаг нь ч үүрдийнх биш.Үр тариа нь газарт унахгүй.

30. Тэрээр харанхуйгаас зугтахгүй.Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөдТүүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.

31. Тэрээр өөрийгөө хуурч, хоосонд бүү итгэг.Хоосон нь түүний шагнал болно.

бүрэн бүлгийг уншина уу Иов 15