Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 15:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь теман хүн Елифаз хариулан—

2. Мэргэн хүн хоосон мэдлэгийг ярьж,өөрийгөө дорнын салхиар дүүргэдэг байх ёстой гэж үү?

3. Тэрээр хэрэггүй яриа,эсвэл ашиг өгдөггүй үгсээр маргадаг байх ёстой юу?

4. Үнэндээ чи хүндэтгэлийг зайлуулж,Бурханы өмнөх бясалгалыг саатуулж байна.

5. Чиний гэм буруу амыг чинь сургадаг бөгөөдчи зальтны хэлийг сонгодог.

6. Би биш, өөрийн чинь ам чамайг буруутгадаг.Өөрийн чинь уруул чиний эсрэг гэрчилдэг.

7. Чи анхны хүн болон төрж,эсвэл толгодоос ч өмнө бүтээгдсэн үү?

8. Чи Бурханы нууц зөвлөгөөг сонссон бөгөөдмэргэн ухааныг өөрөөрөө хязгаарладаг уу?

9. Бидний мэддэггүй юуг чи мэддэг юм бэ?Эсвэл бидэнд байдаггүй юуг чи ойлгодог юм бэ?

бүрэн бүлгийг уншина уу Иов 15