Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 14:14-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?Өөрийн зовлон бэрхшээлийн бүх өдрүүдэд өөрчлөлт ирэх хүртэл би хүлээнэ.

15. Та дуудах бөгөөд би Танд хариулах болно.Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно.

16. Одоо Та алхам бүрийг минь тоолдог бөгөөдТа нүглийг минь ажиглахгүй байна.

17. Миний нүгэл хилэнц шуудайн дотор хадгалагдсан бөгөөдТа миний гэм бурууг халхалдаг билээ.

18. Гэвч нурж буй уул ч хүртэл эвдэрч,хад чулуу ч байрнаасаа хөдөлдөг.

19. Чулуунуудыг ус элээж,урсгалууд нь газрын шороог угаадаг.Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг билээ.

20. Та түүнийг үүрд ноёлдог бөгөөдтэрээр ч оддог билээ.Дүр төрхийг нь өөрчилж,түүнийг холдуулдаг билээ.

21. Түүний хөвгүүд нэр хүндтэй болдог боловч тэрээр мэддэггүй,эсвэл тэд өчүүхэн дорд болдог боловч тэрээр үүнийг хайхардаггүй.

22. Гэвч бие нь түүнийг шаналгадаг бөгөөдтэрээр зөвхөн өөрийнхөө л төлөө гашууддаг билээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 14