Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 14:10-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Харин хүн үхдэг бөгөөд түрүүлгээ харан хэвтдэг.Хүн амьсгаа хураадаг бөгөөд тэрээр хаана байна вэ?

11. Ус тэнгисээс гардаг бөгөөдгол мөрөн хатаж ширгэсэн шиг

12. түүнчлэн хүн доошоо хэвтээд, босдоггүй.Тэнгэрүүд байхаа болих хүртэл тэрээр босохгүй,нойрноосоо ч сэрэхгүй.

13. Та намайг Үхэгсдийн оронд нууж,Таны уур хилэн буцтал Та намайг хадгалж,Та надад хязгаар тогтоон өгч,намайг санадаг ч болоосой!

14. Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?Өөрийн зовлон бэрхшээлийн бүх өдрүүдэд өөрчлөлт ирэх хүртэл би хүлээнэ.

15. Та дуудах бөгөөд би Танд хариулах болно.Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно.

16. Одоо Та алхам бүрийг минь тоолдог бөгөөдТа нүглийг минь ажиглахгүй байна.

17. Миний нүгэл хилэнц шуудайн дотор хадгалагдсан бөгөөдТа миний гэм бурууг халхалдаг билээ.

18. Гэвч нурж буй уул ч хүртэл эвдэрч,хад чулуу ч байрнаасаа хөдөлдөг.

19. Чулуунуудыг ус элээж,урсгалууд нь газрын шороог угаадаг.Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг билээ.

20. Та түүнийг үүрд ноёлдог бөгөөдтэрээр ч оддог билээ.Дүр төрхийг нь өөрчилж,түүнийг холдуулдаг билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иов 14