Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 14:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөдбэрхшээлээр дүүрэн ажгуу.

2. Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог.Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.

3. Та бас түүн уруу мэлмийгээ нээж,түүнийг Өөрийн хамт шүүлтэд авчирдаг ажээ.

4. Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ?Хэн ч үгүй.

5. Түүний өдрүүд тодорхойлогдсон хойно саруудынх тоо Тантай хамт.Та түүний хязгааруудыг тогтоодог бөгөөдтэрээр давж чаддаггүй аж.

6. Хөлсний хүн мэт өдрүүдээ дуусгах хүртэл тэрээр амрахын тулдТа түүнээс харцаа эргүүлээч.

7. Тэрээр дахин соёолж,түүний нахианууд устахгүй гэсэн найдвар огтлогдоход нь ч модонд бий.

8. Хэдийгээр түүний үндэснүүд газар дотор хөгширч,хожуул нь хуурай хөрсөнд үхдэг ч,

9. чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж,ургамал мэт нахиагаа дэлгэнэ.

10. Харин хүн үхдэг бөгөөд түрүүлгээ харан хэвтдэг.Хүн амьсгаа хураадаг бөгөөд тэрээр хаана байна вэ?

бүрэн бүлгийг уншина уу Иов 14