Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 12:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг.Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг.

8. Эсвэл газар дэлхийтэй ярилцаж,тэрээр чамд сургаг.Далайн загас чамд тунхаглаг.

9. ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийгэдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?

10. Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээдбүх хүн төрөлхтний амьсгал байдаг.

11. Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?

12. Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөдурт удаан амьдрал бол ухаарал юм.

13. Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөдзөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.

14. Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөдтэр нь сэргээн босгогдож чаддаггүй.Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөдсуллагдах арга байдаггүй аж.

15. Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд тэд хуурайшдаг.Тэрээр тэднийг гадагш илгээдэг бөгөөдгазар дэлхий усанд автдаг аж.

16. Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөдтөөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.

17. Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж,шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.

18. Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөдтэдний ууцыг бүсээр бүсэлдэг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 12