Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 12:18-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөдтэдний ууцыг бүсээр бүсэлдэг.

19. Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж,хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.

20. Тэрээр итгэлт хүмүүсийн хэлэх үгсийг үгүй болгож,ахмадуудын гярхай ухааныг ч зайлуулдаг.

21. Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж,хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.

22. Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж,гүн харанхуйг гэрэлд авчирдаг аж.

23. Тэрээр үндэстнүүдийг агуу болгодог бөгөөддараа нь тэднийг устгадаг.Тэрээр үндэстнүүдийг тархаадаг бөгөөддараа нь тэднийг авч явдаг.

24. Тэрээр нутгийн ард олны тэргүүнүүдийн ухааныг үгүй болгодог бөгөөдзамгүй цөлд тэднийг тэнүүчлүүлдэг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 12